skip to Main Content
Солонгосын засгийн газрын тэтгэлэг 3 оюутан тэнцлээ

Солонгосын засгийн газрын тэтгэлэг 3 оюутан тэнцлээ

БНСУ-ын засгийн газах нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байна. Одоогоор Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам, Мэдээлэл харилцааны яам, Соёл, аялал жуулчлалын яам, Гадаад хэрэг, худалдааны яам зэрэг яамдуудаас гадаадын оюутнуудад тэтгэлэг олгож байна. Энэхүү тэтгэлэг нь солилцооны хөтөлбөр, баклаврын хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөрүүдэд тус тус зарлагддаг.

Хүрээ Дээд Сургуулийн 2018 оны намрын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрт нийт 15 оюутан тэнцснээс гурав нь солонгосын засгийн газрын солилцооны хөтөлбөрийн тэтгэлэгт тэнцэв. Үүнд Интернэт бизнесийн тэнхимийн 2-р дамжааны оюутан Энхтуул (SeoultTech University), мөн тэнхимийн 2-р дамжааны оюутан Эрдэнэсувд (Gangneung-Wonju National University), Мультимедиа тэнхимийн 2-р дамжааны оюутан Одгэрэл (Sookmyoung Women’s University) нар Солонгос улсад тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back To Top